top of page

СУРГУУЛИЙН ТУХАЙ

Ерөнхий боловсролын Хөөрөх Тавцан Сургууль нь 2020 онд байгуулагдсан бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд 16 багш, сурган хүмүүжүүлэгч 80 гаруй сурагчтайгаар 5 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Хөөрөх Тавцан нэрний учир
ХТ лого BW v5.png

Хөөрөх Тавцан гэдэг нь хүн төрөлхтний шинжлэх ухааны гайхамшигт ололтуудын нэг сансарт хүн нисэхэд хамгийн чухал бүтээл болох сансрын хөлгийг нисэхэд гол тулгуур болсон платформ юм.

 

Хөөрөх Тавцан Сургууль нь чадварлаг багш, орчин үеийн сургалтын орчин, олон улсын хөтөлбөрийн тасламжтайгаар сурагч бүр зөв хүн болон төлөвшиж, бүтээлч энтерпрэнлэг сэтгэлгээтэй, ирээдүйд бие даан амжилттай амьдрах чадвараас гадна улс эрх орныхоо хөгжилд цаашлаад дэлхийн хэмжээнд ч хувь нэмрээ оруулж чадах иргэнийг бэлдэхийг зорьсон платформ байх юм.

Хамтран үүсгэн байгуулагч, сургуулийн зөвлөх
Picture2.png

Хамтран үүсгэн байгуулагч, сургалтын хөтөлбөр, заах аргачлалын зөвлөх  Болдын Солонго нь ECFMG сертификаттай хүний их эмч, Колумбын Их Сургуулийн Teachers College-д Магистрын зэргээ хамгаалсан бөгөөд доорхи сургуулиудад дадлагажин ажилласан туршлагатай.

  • Learning Spring, NYC 

  • Giilern Brewer School, NYC  

  • Fred S. Keller School, NYC – Колумбын Их сургуулийн бааз сургууль,

  • John A. Coleman School

  • Manhattan Children’s Center (MCC) зэрэг сургуулиудад дадлага хийж, улмаар ямар ч хүүхэд байсан сургахыг хүссэн зүйлийг хэрхэн амжилттай сургах нотолгоонд суурилсан шинжлэн ухааны аргачлалуудыг хэрхэн амжилттай хэрэглэхийг, сургаж хөгжүүлэх ухаанд мэргэшсэн.

 Яагаад инклюзив орчин гэж?
IMG_7256.jpg

“Хэрэв загасыг модонд авирах чадвараар нь дүгнэвэл тэр загас өөрийгөө бүхий л амьдралынхаа турш чадваргүй гэж итгэсээр өнгөрөөнө” гэдэг үг байдаг. Ийм ч учраас хүүхдийн хүн болох төлөвшилт, бүтээлч, энтерпрэнлэг сэтгэлгээ, ирээдүйд бие даан амжилттай амьдрах чадвараас гадна улс эрх орныхоо хөгжилд цаашлаад дэлхийн хэмжээнд ч хувь нэмрээ оруулж чадах иргэн болон хөгжиж боловсроход хөтөлбөр, заах аргачлал, багш нар ба сургууль маш чухал үүрэгтэй байдаг.  

(Хөөрөх Тавцан сургуулийн үүдэн дэхь зураг)

Инклюзив сургууль нь хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой гэдгийг ойлгож, нэг талаасаа аль нэг хүүхдийг сурахдаа удаан эсвэл сургахад бэрхшээлтэй гэж төвөгшөөлгүйгээр үр дүнтэй аргаар амжилттай сургах, нөгөө талаас гоц хөгжилтэй хүүхдүүдийг бусад хүүхдүүдийн сурах хурдаас болон ижил зүйл заахгүйгээр авъясыг нь улам дэлгэрүүлэн хөгжүүлэх тактик баримталдаг сургуулийг хэлдэг.

Бидний алсын хараа
ICON-VISION-3.png

Хүүхэд бүрийн хөгжлийн онцлогийг эрхэмлэсэн сургалтын орчинд олон улсын төвшинд бэлтгэгдсэн чадварлаг, хүнлэг Монгол иргэнийг бий болгох,

Бидний эрхэм зорилго
mission-icon.png

Нотолгоонд-суурилсан хамгийн үр дүнтэй заах арга, тактик, хөтөлбөрүүдийг ашиглан сурагч бүрийн сурах онцлогт тохируулан зааснаараа сурагч бүр өөрийн авьяас чадвараа нээн хөгжүүлж, академик мэдлэгээс гадна ирээдүйн амжилтад нь чухал үүрэгтэй бусад олон чадваруудыг эзэмшүүлдэг сургууль байх​

Бидний үнэт зүйлс
201-2011421_value-creation-value-icon_edited.png

- Нотолгоонд суурилсан – Хамгийн үр дүнтэй нь нотлогдсон заах арга, тактик, хөтөлбөрүүд 

- Онцлогт тохируулсан – Хүүхэд бүр өөр өөрийн онцлогоор сурдаг гэдгийг заах аргачлалдаа тусгасан

- Тэгш хамруулсан – Хүүхэд бүр өөр бөгөөд тэд хамтдаа суралцах боломжийг бүрдүүлсэн

- Манлайлал –Хөтөлбөрөө хүүхдийн ирээдүйн амжилтад чухал нөлөөтэй чадваруудыг эзэмшүүлэхээр байнга баяжуулан хөгжүүлдэг 

- Тэмүүлэл - Бүтээлч энтерпренлэг сэтгэлгээтэй, ажилч хичээнгүй, харилцааны соёл чадвартай, хүнлэг энэрэнгүй, Монгол улсын болон дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулсан ирээдүйн иргэдийг бэлдэнэ 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, Эрхүүгийн Гудамж, Хөөрөх Тавцан Ерөнхий боловсролын Сургуулийн байр

Утас:  +(976) 8011-8786

  • Facebook
  • Youtube

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024   I  Хөөрөх Тавцан Ерөнхий боловсролын Сургууль

bottom of page