ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ,
Хөөрөх Тавцан Ерөнхий Боловсролын Сургуульд хандаж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Хэрэв загасыг модонд авирах чадвараар нь дүгнэвэл тэр загас өөрийгөө бүхий л амьдралынхаа турш чадваргүй гэж итгэсээр өнгөрөөнө” гэдэг үг байдаг. Ийм ч учраас хүүхдийн хүн болох төлөвшилт, бүтээлч, энтерпрэнлэг сэтгэлгээ, ирээдүйд бие даан амжилттай амьдрах чадвараас гадна улс эрх орныхоо хөгжилд цаашлаад дэлхийн хэмжээнд ч хувь нэмрээ оруулж чадах иргэн болон хөгжиж боловсроход багш нар ба сургууль маш чухал үүрэгтэй байдаг. Иймээс бид ердийн хөгжилтэй, гоц авьяастай болон хөгжлийн хоцрогдолтой зэрэг хөгжлийн
ямар ч онцлогтой байсан хүүхэд бүрийн онцлогт тохируулсан амжилттай заах аргуудыг ашиглаж, ялгаварлан гадуурхдаггүй орчныг бүрдүүлж, хүүхдийн ирээдүйн амжилтыг тодорхойлогч чухал чадварууд, тухайлбал академик чадвараас рационал сэтгэлгээ бүтээлч сэтгэлгээ, өөрийн зан авир ба сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, харилцааны чадваруудыг хөгжүүлдэг сургууль байхыг зорин анхны тэгш хамруулсан сургалттай хувийн ерөнхий боловсролын сургуулийг байгууллаа.
Тэгш хамруулсан сургалт нь ердийн хөгжилтэй ба хөгжлийн хоцрогдол онцлогтой хүүхдүүдэд аль алинд нь эерэг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, тэгш хамруулсан ангийн багш хүүхдийн харьцаа багатай бөгөөд багш нар ямар ч хүүхдийн онцлогт тохируулан заах чадвараар илүү мэргэшсэн байдаг зэрэг олон давуу талуудтай байдаг. Иймээс хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалтын тактик боловсруулан тохируулан заах байдлаар багш боловсон хүчнээ сурган ажиллаж байна.
Манай үйл ажиллагааг сонирхон вэбсайтаар маань зочилсонд баярлалаа.
Хүндэтгэсэн,
А. Өсөхбаяр M.Sc (University of Queensland, Australia)