top of page

СУРАГЧДЫН КЛУБ

Хөөрөх Тавцан сургууль нь сурагчид өөрийн хүсэл сонирхлын дагуу өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн болон бусдын сайн сайхны төлөө утга учиртай зүйлс бүтээхийг дэмждэг орчин юм. Сурагчид сонирхлоороо сургууль дээрх нэмэлт клубүүдэд харьялагдан өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

НОМЫН КЛУБ

Хөөрөх Тавцан сургуулийн сурагчид сургуулийнхаа номын клубын гишүүн болж Шинжлэх ухаан танин мэдэхүй, Дэлхийн сонгодог уран зохиол, Үлгэр ид шидийн туужууд, Инжинерчлэлийн гайхамшиг, Хувь хүний хөгжил, Гүнзгийрэн судлах хичээлийн нэмэлт материалууд зэрэг чанартай ховор номуудыг Монгол болон Англи хэл дээр уншиж мэдлэгийн цэр хүрээгээ тэлэх, суралцахуйн чухал суурь чадвар болох унших чадварыг эзэмшдэгээрээ онцлогтой.

Манай сурагчид өөрийн сонирхлоор үдээс хойш Хичээлийн дараах клуб, гэрийн даалгаврын анги дээрээ Номын клубдээ хамрагдах хуваарьтай байдаг.

Номын клуб.png
шатар.jpeg

ШАТРЫН КЛУБ

Шатар тоглосноор хүн Зөв сонголт хийж сурах, Шийдвэр гаргаж сурах, Шударгаар өрсөлдөх гэх мэт сэтгэлгээний чухал чадваруудыг эзэмшдэг. Мөн шатрын спортод хүчтэй өрсөлдөгч байхын тулд эсрэг тоглогчоо таньж мэдэх хэрэгтэй ба сэтгэл зүйн хатуужил суудаг учраас ямарваа зүйлд маш их хүлээцтэй, тэвчээртэй ханддаг болдог.

Манай сурагчид өөрийн сонирхлоор үдээс хойш Хичээлийн дараах клуб, гэрийн даалгаврын анги дээрээ шатар тоглох хуваарьтай байдаг.

АХУЙ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮД

Хөөрөх Тавцан сургуулийн сурагчид Монгол ахуй соёлтойгоо танилцах, шимт ертөнц амьтан ургамалыг биечлэн үзэх, шинжлэх ухаан технологийн ололт амжилтуудыг дэргэдээс нь харах, түүх соёлоо сурах зэрэг хичээлийн гадуурх арга хэмжээнд оролцож эх орныхоо түүх соёл байгаль ургамал амьтнаа хайрласан, хүнлэг энэрэнгүй зөв иргэн болон хүмүүжих юм.

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11-р хороолол, Эрхүүгийн Гудамж, Хөөрөх Тавцан Ерөнхий боловсролын Сургуулийн байр

Утас:  +(976) 8011-8786

  • Facebook
  • Youtube

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024   I  Хөөрөх Тавцан Ерөнхий боловсролын Сургууль

bottom of page